COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/4

Америкийн элчин сайдын яамнаас Японд байгаа иргэдээ нутаг буцахыг уриалсан байна. Гол шалтгаан нь Японы засгийн газраас вирусын шинжилгээг өргөн хүрээнд хийхгүй гэж шиидвэрлэсэн болохоор өвчлөгсдийн тоог үнэн зөв мэдэх боломжгүй гээд өвчлөл огцом хурдацтайгаар тархвал Японы эрүүл мэндийн систем яаж ажиллах нь тодорхойгүй, суурь өвчтэй хүн эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй болох магадлалтай учраас гэсэн байна. 4/4-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 3851(+368), Токио 773(+89)Нас барсан 88(+4)Сайжирсан эдгэрсэн 1133 (+9)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Японы ЗГ өргөн хүрээнд хийхгүй гэж байгаа нь өвчлөгсдийн тоо ихээр нэмэгдэж эмнэлэгт хандах юм бол эмнэлгүүд ачаалалаа дийлэхгүйгээс болж эмнэлгийн салбар нурна гэдгээс болгоомжилж байгаа нь тодорхой юм. Гэвч халдвар авсан байх болзошгүй хүмүүсийг Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/3

Дэлхий даяар өвчилсөн хүний тоо 1 сая давжээ. Токиод өчигдөр нэг өдөрт 97 хүн өвчилж 1өдөрт өвчилсөн хүний тоо хамгийн их болов. 4/3-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 3483 (+276), Токио 684(+97)Нас барсан 84 (+4)Сайжирсан эдгэрсэн 1124 (+33)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Сүмогийн Нацү башё 2 долоо хоног хойшлогдож 5 сарын 24-с эхлэхээр болжээ. Өвчний тархалтаас болоод ажилгүй болсон иргэдийн өрхийн орлого нь заасан хэмжээнээс доош ортол багассан нэг өрхөд 300.000 иен тэтгэмж олгохоор болсон байна.Тодорхой шалгуур нөхцлийг ирэх 7хоногийн эхээр шийдээд улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан их хуралаар хэлэлцүүлэн батлуулж голден вийкээс өмнө шийдвэрлэх юм байна. Өчигдрийн Абэ ерөнхий сайдын 1 өрхөд 2 маск тараахаар болсон нь Read More …

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал

Уурын тэрэг, Шинжлэх ухаан, Дижитал технологи Эдгээрийн нийтлэг зүйл нь юу вэ? Эдгээр нь одоогийн бидний амьдарч буй орчин үеийн нийгмийг бүтээхэд явагдсан Аж үйлдвэрийн 1 – 3 хувьсгал юм. Уурын тэрэг, Шинжлэх ухаан болон Олон тоот үйлдвэрлэл, Дижитал технологи гэсэн эдгээр 3 зүйлс нь бидний нийгэм амьдралыг үндсээр нь өөрчилсөн. Тэгээд одоо 4-р хувьсгал эхлээд явж байна. Энэ хувьсгалын суурь хөдөлгөгч нь Cloud, Social, Mobile, IoT, AI дээр нь компьютер технологийн хүчин чадал дээшилсэн мөн өгөгдөлийн(data) өсөлт болж байна. Аж үйлдвэрийн 1 дэх хувьсгал : Техник үйлдвэрлэлийн үе Одоо бол мэдээжийн зүйл боловч усыг халаавал уур болно. 1760 оны эхэн үед уурын тэрэг бий болсоноор уур нь хөдөө аж Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/2

Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 4/2-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 3207 (+297), Токио 587(+66)Нас барсан 80 (+3)Сайжирсан эдгэрсэн 1091 (+48)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. 1 айл 2 маск Ерөнхий сайд Абэ маск тараана гэж мэдэгдэжээ.Угааж хэрэглэж болдог давуун маск 1 айлд 2-г нийт 50 сая өрхөд1 тэрбум маск тараах юм байна. Шуудангаар тараалгана гэж байгаа боловч хэзээгүүр тараах нь тодорхойгүй.3 сарын эхэн дундуур айл болгонд мөнгөн тэтгэмж олгоно гэж байсан ч дараахан нь мэдэгдэл хийхдээ хэрэглээг дэмжиж эдийн засгаа босгож ирнэ гээд чимээгүй болсон.Хэзээ хэнд олгох нь тодорхойгүй л хэвээрээ.Маск тараах нэрээр хүмүүсийн хүлээлтийг жоохон дарах л юм хийгдээд байх шиг. 4/6-с Шинэ хичээлийн жил эхлэх Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/1

Өнөөдрийн мэдээ өвчний талаарх одоогийн байдлыг мэдэхээр зурагтаа асаалаа. Өчигдөр нийт 221, Токиод 78 хүн халдвар авсан байна.1 өдөрт халдвар авсан хүний тоогоор хамгийн их өдөр байв. 4/1-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 2941 (+221) Токиод өвчилсөн 521Нас барсан 77 (+7)Сайжирсан эдгэрсэн 1043 (+16)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Мэдээллийн нэвтрүүлэгт комментетороор оролцож байгаа мэргэжилтнүүдийн ярьж буйг сонсоход элт бухимдангуй байгаа нь мэдэгдэж байв. Тэр ч тиймдээ. Яагаад гэхээр Аминд тулсан ажилгүй бол гадуур гарахгүй байхыг уриалсан Токио хотын захирагч болон ойролцоох мужийн дарга нарийнуриалгаас өөр зүйлгүй дорвитой шийдсэн зүйлгүй өдрөөс өдөрт халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаад байх. Уг уриалгыг тоолгүй олны хөлийн газраар пачинко(*1) тоглоодявж байгаа бас Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 3/31

Өнөөдрөөс эхлэн энэ өвчний талаарх Япон Токио болон төвийн бүсэд(Kantou) авч байгаа арга хэмжээ хандлага уур амьсгалын талаар бичиж тэмдэглэхээр эхний постоо оруулж байна. 3/31-ний байдлаар (өмнөх өдрөөс) Халдвар авсан 2720 (+20) Токиод өвчилсөн 443 Нас барсан 70 (0) Сайжирсан эдгэрсэн 1027 (0) ※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Зуны олимп хойшлогдож 3/30-ны орой шинэ тов 2021/7/23 гэж тогтлоо. Олимп болоход үлдсэн хугацааг тоолдог цагийг зогсоосон гэж байсан дахин эхлүүлсэнийг Асахи сонингийн вэб сайтад бичжээ. Оролцохоор эрхээ авсан байсан тамирчдын(JP) хувьд тов гарсан болохоор бэлтгэл бүх юмаа тохируулахад амар боллоо гэж ярьж байна. Олимпын бамбарыг Грекээс залж авчирсан байсан ч хотуудаар аялахыг зогсоосон. Хакухо аваргын нэг том зорилгоо Read More …

Ароматерапи нь зөнөх өвчнөөс сэргийлэх・өвчний шинж тэмдгийг удаашруулахад яагаад үр дүнтэй вэ?

2014 онд Тоттори Их сургуулийн Үраками Кацүяа багш ароматерапийг хэрэглэн зөнөх (ой ухаан муудах) өвчнөөс сэргийлэх болон зовиурыг багасгах, анагаах нөлөөтэй гэж судалгааны үр дүнгээ танилцуулсанаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олонд хүрч Япон улс даяар амин тос ихээр борлогдон хэсэг хугацаанд нөөц тасарсан байна. Үнэрлэх мэдрэмж 5 мэдэрхүйгээс шууд тархинд хүрдэг нь зөвхөн үнэрлэх мэдрэмж юм. Үнэрээр хуучны дурсамж сэргэх тохиодол байдаг. Энэ бол PROUST EFFECT гэх үнэрээр өнгөрсөнөө эргэн санах сэтгэл зүйн үзэгдэл юм. Бидний 5 мэдэрхүйгээс зөвхөн үнэрлэх мэдрэмж нь их тархины бүрхүүлээр дамжилгүйгээр лимбийн тогтолцоонд хүрдэг. Лимбийн тогтолцоо нь хүний төрөлхийн баярлах гуних, өлсөх цангах, санах гэх мэт сэтгэл зүйн мэдрэмжийг удирддаг хэсэг юм. Үнэрээр сэргэдэг Read More …