Ароматерапи нь зөнөх өвчнөөс сэргийлэх・өвчний шинж тэмдгийг удаашруулахад яагаад үр дүнтэй вэ?

2014 онд Тоттори Их сургуулийн Үраками Кацүяа багш ароматерапийг хэрэглэн зөнөх (ой ухаан муудах) өвчнөөс сэргийлэх болон зовиурыг багасгах, анагаах нөлөөтэй гэж судалгааны үр дүнгээ танилцуулсанаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олонд хүрч Япон улс даяар амин тос ихээр борлогдон хэсэг хугацаанд нөөц тасарсан байна. Үнэрлэх мэдрэмж 5 мэдэрхүйгээс шууд тархинд хүрдэг нь зөвхөн үнэрлэх мэдрэмж юм. Үнэрээр хуучны дурсамж сэргэх тохиодол байдаг. Энэ бол PROUST EFFECT гэх үнэрээр өнгөрсөнөө эргэн санах сэтгэл зүйн үзэгдэл юм. Бидний 5 мэдэрхүйгээс зөвхөн үнэрлэх мэдрэмж нь их тархины бүрхүүлээр дамжилгүйгээр лимбийн тогтолцоонд хүрдэг. Лимбийн тогтолцоо нь хүний төрөлхийн баярлах гуних, өлсөх цангах, санах гэх мэт сэтгэл зүйн мэдрэмжийг удирддаг хэсэг юм. Үнэрээр сэргэдэг Read More …