COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/14

Онцгой байдал зарласнаас хойш элт хүний хөл хөдөлгөөн багассан нь мэдрэгдэж байна.

4/14-ний байдлаар (өмнөх өдрөөс)
Халдвар авсан 8394(+288), Токио 2158(+91)
Нас барсан 154(+5)
Сайжирсан эдгэрсэн 1418(+15)
※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Дэлхий даяар
Халдвар авсан 1.911.407(+60884)
Нас барсан 118.854(+4610)
Сайжирсан эдгэрсэн 446.860(+15085)

Халдвар авсан байж болзошгүй эсвэл халдвар авсан зовиур нь харьцангуй хөнгөн
хүмүүсийг гэртээ гарахгүй байхыг зөвөлсөн байдалтай ямар нэг тусгаарлах арга хэмжээ аваагүй байна.

Тэр хүмүүс ямар байдалтай байгаа талаар дараах нэг жишээг дурьдая.

Нөхөр нь халдвар аваад эмнэлэгт хэвтэж чадаагүй гэр бүлийн талаар эхнэрийнх нь яриаг сонсоход нөхөр нь мухрын өрөөнд гаралгүй гэрийнхэнтэйгээ утсаараа яриж хоол унд хэрэгтэй зүйлийг нь өрөөний үүдэнд тавиад явсан хойгуур нь нөхөр нь өрөөлүүгээ авч ордог гэсэн байдалтай байна. Бие засах болон усанд орох тал дээр нөхрийгөө бие засаад гарсаны дараа 00-оо орж ариутгалын шингэн цацах, усанд орохдоо бүгд орсоны дараа хамгийн сүүлд нөхөр нь ороод гарсаных нь дараа бас ариутгалын шингэн цацсан байдалтай.
Эхнэрийнх нь ээж хамт амьдардаг, зөнөглөх өвчний шинжтэй байгаа болохоор гараа угаах ариутгахыг хэлж өгсөн ч мартаад угааж ариутгалгүй хоол ундаа гараараа бариад идэж байна.

Энэ нэг жишээг харахад халдвар авсан хүний талаар ямархуу байдалтай байгааг харж болно. Гэр бүл нь хэзээ ч халдвар авч болзошгүй байдалтай. Халдварласан ч азаар хүндэрч өвчлөхгүй байлаа гэхэд бусад хүнд халдаах гэсэн зүйлийг төвөггүй ойлгож болохоор байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.