COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/11

Өдөр бүр урд өдрийнхөөсөө илүү хүн өвдөж байна.

Дэлхий даяар халдварлагсдын тоо 1.700.000 дөхөж нас барагсдын тоо 100.000 хэдийнэ давжээ. Сайжирсан эдгэрсэн хүний тоо 377.000 гаран байна.

4/11-ний байдлаар (өмнөх өдрөөс)
Халдвар авсан 6896(+636), Токио 1708(+189)
Нас барсан 132(+13)
Сайжирсан эдгэрсэн 1353(+30)
※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Америкд халдварлагсдын тоо 500.000, нас барагсдын тоо 18000 давжээ удахгүй нас барагсдын тоогоор Италиг давахнээ.

Зүүн эргийн хотуудаар тархалт ихтэй байгаад эмнэлгийн салбарын ачаалал амьсгалын аппратны хүрэлцээ зэргээс болоод илүү аврагдах магадлал өндөр хүнд эмчилгээ хийх зэргээр амь насны ялгалтыг хийгээд эхэлсэн бололтой.

Ямар аймшигтай вэ. Үхэхээ ямар ч тусламж үйлчилгээ авч чадалгүй үхэхээ хүлээнэ гэдэг.

Германд бол байдал өөр эмч зайнаас хяналт тавин нэн яаралтай тусламж хэрэгтэй хүмүүсээс нь эмнэлэгт хэвтээд эмчилгээ үйлчилгээ аваад нас барлаа гэхэд яалтгүй хүнд суурь өвчтэйн улмаас нас барж байгаа бололтой.

Солонгосын хувьд ч нэг хэсэг халдварлалтаараа их 4 улсын тоонд орж байсан ч шинжилгээнд хамруулан тусгаарлалт хийж чадсанаараа өсөлтийг барьж байна.

Монгол улсын маань хувьд ч эртнээс хөл хориог тогтоон тусгаарлах арга хэмжээг авч дээр нь кластер халдварлалтын аргаар халдвар авсан замыг тогтоон тусгаарлаад явж байна.

Ингээд харахад Японы төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажил уриалга гаргаад явж байна. Онцгой байдлын хуулийн асуудалтай байга зэргийг ярьсан төдий. Томоохон компаниуд халдварласан хүн гарсанаас гэрээсээ ажилаа хийх ремот ворк руу шилжсэнээс жижиг дунд компаниуд ремот ворк руу шилжсэн байгаад хөл хөдөлгөөн элт багассан байгаа ч хот төв газрийн дэлгүүр баар цэнгээний газар ажилсан хэвээр байна.

Өмнөх постууд дээрч оруулсан албадаад шаардаад хаалгавал тухайн хугацааны тэтгэмжийг олгохгүй бол болохгүй байдлыг яаж хийгээд зайлс хийх үүднээс дэлгүүр баар цэнгээний газрууд өөрсдөө хаахыг хүлээгээд байна гэж ойлгогдож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.