COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/10

Онцгой байдал зарласан одоо нэг юу болохнуу гэсэн байдалтай юу болохыг харзанасан байдалтай байх шиг. Япон хүмүүсийн 60% төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд бухимдалтай байна гэсэн судалгаа гарчээ.

4/9-ний байдлаар (өмнөх өдрөөс)
Халдвар авсан 6260(+576), Токио 1519(+181)
Нас барсан 119(+3)
Сайжирсан эдгэрсэн 1323(+53)
※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Та өөрийгөө 100 хүнтэй компанийн захирал гэж бодоод бухимдалтай хэсгийн 60%-г өөрийн компани дээр тавиад үзвэл 60 ажилтан чинь өнөө маргаашгүй ажилаа хаяхад бэлэн байна гэвэл ямар байх бол? Хэрвээ ажилаа хаявал компанийн үйл ажиллагаа зогсоно гэдгийг захирал та шууд ойлгох биз.

Онцгой байдал зарласан ч онцын өөрчлөгдсөн зүйлгүй. Харин өөрчлөгдсөн гэвэл улсаас олгох тэтгэмж юу болохыг харсан хүлээсэн хүлээлт илүү нэмэгдэж байна.

Төр мөнгөн тэтгэмж олгох ямар ч хүсэлгүй байна гэсэн санааг ч зарим нэг ТВ сурвалжлагч нар дурьдаж байгаатай санаа нэг байна.
Улс мөнгөгүй байгаа гэвэл бонд гаргар болох талаар ч ярьж байна. Бонд хэвлэлээ гэхэд одоо байгаа бондын өрний 1%-тай тэнцэх хэмжээний тул бондын өр 1% л өсөх талаар ч яриж байв.

Юмыг төлөвлөж тооцож шийдвэр гаргах хүртлээ удаан гэдэг Япон зан явсаар л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.