COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/8

Дэлхий даяар 1.440.000 гаран хүн халдварлаж 82.000 гаран хүн нас баржээ.

Эдгэрсэн сайжирсан хүний тоо 300.000 гаран байгаа нь нас барагсдын тоотой харьцуулахад ойролцоогоор 4 : 1 харьцаатай байна. Цаашид ч нас барагсдын тоо нэмэгдэж 300.000 дөхөх байх гэсэн таамгийг одоогийн тооноос тооцож болохоор байна.

4/8-ний байдлаар (өмнөх өдрөөс)

  • Халдвар авсан 5171(+351), Токио 1195(+79)
  • Нас барсан 109(+1)
  • Сайжирсан эдгэрсэн 1242(+31)

※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Өчигдөр онцгой байдал зарлаж өнөөдөр Токио хотын томоохон метроны буудлаар зорчиж өнгөрч байгаа зорчигчийн тоо өмнөхтэй харьцуулахад нээх ялгаагүй байна гэсэн мэдээ гарч байна зурагтаар.

2 сарын сүүлээс Дэнцү зэрэг томоохон компаниудын ажилтнууд дунд халдвар авсан хүн байгаа нь тогтоогдож remote work хийж эхлэн тэр үеэс хэдийнэ гэрээсээ ажилж болох хүмүүс ажиллаад эхэлсэн болохоор одоо хүний тоо огцом цөөрнө гэсэн зүйл байхгүй биздээ.

Америкын томоохон хэвлэл Вашингтон постод Японы энэ онцгой байдал зарласан нь үр дүн муутай гэж хүчтэй шүүмжилж олигтой арга хэмжээ авахыг шаарджээ. “Slow responce” гэж мөн бичжээ. ЭЗ-аа урьдил болгож байгаа нь элт мэдэгдэж байна. Аль аль салбарыг зогсоох шаардлага тавих уу гээд улс болон Токио хот саналын зөрөөтэй байж байгаа юм.

Үсчин гоо сайхан, барилгын материалын салбарыг зогсоох шаардлага тавина тавихгүй гэх жишээтэй.

Иймд аль нь ч хамаагүй зогсоохыг шаардаад зогсоод цаг үеийн байдлыг харж байгаад үйл ажиллагааг нь эхлүүлбэл болох юм биш үү гэж бодогдох байх. Гэвч тйим биш хэрвээ зогсоовол тэтгэмж олгохгүй бол болохгүй байдал үүснэ тэрийг зайлс хийхгүй бол болохгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.