COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/7

Өнөөдөр ЕС Абэ онцгой байдал зарлахаар болсон.

Зарлах цагийг орой 7 цагт байх гэсэн таамагтай байна.

4/7-ний байдлаар (өмнөх өдрөөс)

  • Халдвар авсан 4820(+250), Токио 1116(+83)
  • Нас барсан 108(+3)
  • Сайжирсан эдгэрсэн 1211(+8)

※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Онцгой байдал зарласнаараа хөл хорио тавина гэсэн зүйл байхгүй.

Дэлгүүрийн барааны нийлүүлэлт хэвээр байна. Бүгд дэлгүүр орж хоосортол нь авч нөөцлөх хэрэггүй гэсэн мэдээ явж байна.

Тэгсэн ч дэлгүүрт очиж оочирлоод байгаа л байдалтай байна.

Онцгой байдал зарлахаар юу өөрчлөгдөх вэ гэхээр тухайн хугацаанд хуулиар хориотой байсан зарим нэг зүйлд өөрчлөлт орно.

Түүний дотроос онцлох нь түр хугацаанд эмчилгээ үйлчилгээний газар байгуулахад хувийн эзэмшлийн газар, байр орон сууц, автомашины зогсоол зэргийг эзэмшигчийн зөвшөөрөлтэй эсэхийг үл харгалзан ашиглах юм.

Онцгой байдал зарлах газар
  • Токио, Канагава, Сайтама, Чиба, Осака, Хёого, Фүкүока гэсэн 7-н газар
Хугацаа
  • 2020/4/8 ~ 2020/5/6
Мужийн захирагчид олгогдох эрх
  • Иргэдийн гадуур гарахыг уриалах шаардах
  • Сургууль, Кино театр зэрэг газруудын үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох
  • Эвентийг хязгаарлах, зогсоох
  • Түр хугацаанд хувийн эзэмшлийг зөвшөөрөлтэй эсэхийг үл харгалзан ашиглах
Онцгой байдал зарласны дараач үргэлжлэх зүйлс
  • Автобус, метро зэрэг нийтийн тээвэр
  • Хүнс, эм тариа, бинзен тос гэсэн амьдралд шаардлагатай зүйлсийн худалдаа
  • Эмнэлгийн үзлэг эмчилгээ, банкны үйл ажиллагаа

2өдөр дарааллан зөвхөн Токиод 100 гаран хүн өвчиллөж одоо болохоо байлаа гэсэн байдалтайгаар одоо л хөдөлж эхэлж байна.

Өдийг хүртэл ийм байдалтай болохыг хүлээж байсан мэт удаан харзанасан байдалтай байж ирлээ.

Онцгой байдал зарласнаар хүмүүсийн хөдөлгөөн багасаж цаашид тэтгэмж олгохгүй бол болохгүй нөхцөл байдал үүсвэл эдийн засагт халтай гэдгээс сэргэмжилж байгаа бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.