Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал технологи болон хандлага

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын 10-н том технологи

4дэх хувьсгалыг дэмжих технологийн талаар 2 хэсэгт хуваагдана.

Бодит амьдралыг өөрчлөх технологи

  • Био технологи(Biotechnology)
  • Робот техник(Robotics)
  • 3D хэвлэл(3D printing)
  • Шинэ материал(New materials)
  • Зүйлсийн интернет(Internet of things (IoT))
  • Энергийн хадгалалт, олборлолт, шилжүүлэлт

Дижитал орчинг өөрчлөх технологи

  • Хиймэл оюун ухаан(Artificial intelligence (AI))
  • Блокчейн аппликейшн(Blockchain applications)
  • Шинэ тооцоолох технологи(New computational technologies)
  • ? (Virtual and augmented reality)

Био технологи(Biotechnology)

Био технологи гээд бодоод үзвэл эрхтэн шилжүүлэн суулгах, хиймэл хөл, генийн өөрчлөлтөөр бүтээсэн ногоо зэргийг төсөөлж магадгүй. Эсвэл судлаач нь судалгааныхаа өрөөнд динозавр тэжээгээд тэр нь сүүлд Тираннозавр байсныг мэддэг гэх киноны хэсгийг ч төсөөлж байж магадгүй.

Тэгэхээр бодит байдал болон хиймэл төсөөллийг салгаж авч үзье.

Хэдийнээ биотехнологи нь анагаах ухаан, хөдөө аж ахуй, био түлш, байгалийн бохирдлыг багасгах зэрэгт томоохон нөлөө үзүүлээд эхлэсэн.

Дараах зүйлс нь амьдралд бий болсон.

  • Удамшлын өвчтэй генийг засах.
  • Хүнд шилжүүлэн суулгахад тохирсон эрхтэнг өсгөх зорилгоор гахайны генийг өөрчлөн сайжруулах
  • Мэдэрхүйтэй хиймэл хөл
  • Хараагүй хүнд хараа оруулах

Био технологи, роботикс, компьютер интерфес зэргийг шинэ материалтай холбож ашиглах нь ирээдүйн инновацтай холбогдох юм.

Био технологи хөгжиснөөр ургамал амьтан болон хүний генийг өөрчилж байгаа нь байгаль орчинд яаж нөлөөлөхийг төсөөлөшгүй, олон асуудал дагуулж байгаа нь үнэн. Эдгээр асуудал нь био технологийн хөгжилтэй нь ялгаагүй чухал зүйл юм.

Шинэ материал (New materials)

Графен(graphene) гэдгийг юу болохыг мэдэх үү?

Жижиг график бишээ. HB харандаатай ч хамааралгүй юм.

Графен нь дараах онцлогтой

  • төмрөөс 200 дахин бат бөх
  • хүний үсний ширхэгийн 1сая дахин нимгэн
  • дулаан цахилгаан дамжуулалт өндөртэй

Графен нь шинэ материал гэж нэрлэгдэх материалын нэг юм.

Шинэ материал нь бидний мэдэх материалуудаас илүү хөнгөн бат бөх дахин боловсруулах боломжтой хиймэл материал юм.

Шинэ материалын дунд өөрийгөө цэвэрлэх(self-clean) өөрийгөө сэргээх чадвар онцлогтой материал ч хийгдэж байна.

Уг хэвэндээ эргэж ордог санамжтай метал, бас даралтыг цахилгаан руу хувиргадаг керамик болон болорыг төсөөлөөд үзээрэй.

Дээр нь шинэ материалын смарт онцлогийг дурьдвал

  • Идэвхгүй үедээ нугаларч эвхэгдсэн байдалтай, халаахаар идэвхжээд хэвэнд ордог хэв санамжтай материалаар бүтээгдсэн робот.
  • Бага хурдаар мөргөсөн үед өөрийгөө сэргээж үндсэн хэвэндээ ордог полимер хаалт
  • Үрэлтэд тэсвэртэй будаг

үргэлжлэл бий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.