COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/6

Онцгой байдал зарлахаар болж байна. 4/7-c зарлах байх гэсэн байдалтай байна. Хамрах хүрээ нь Токио, Чиба, Канагава, Сайтама гэсэн төвийн бүс Осака, Хёого(нэмэгдэх магадлалтай)

4/6-ний байдлаар (өмнөх өдрөөс)
Халдвар авсан 4570(+352), Токио 1033(+143)
Нас барсан 105(+9)
Сайжирсан эдгэрсэн 1203 (+9)
※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Өдрөөс өдөрт өвчилсөн хүний тоо нэмэгдэж өчигдөр Токиод 143 хүн өвчилсөн байна. 2 өдөр дарааллан 100 гаран хүн өвчиллөө.

ЕС Абэ онцгой байдал зарлахаар болж байх шиг байна.

Гэхдээ онцгой байдал зарласнаараа хөл хорио тавина гэсэн зүйл биш юм.

Улсаас олгох тэтгэмжийн талаар ч нэлээн яригдах болов.

Хүүхэдтэй айлд хүүхдийн тоогоор 10.000 иеэн нэг удаа олгох

Нэг айлд нэг удаа 300.000 иен олгох(тодорхой шаардлага хангаж байвал)

Нэг компанид нэг удаа 2 сая иен олгох талаар яриж байна.

Аль ч мөнгөн дүнг харсан дэмжлэг болно ямар ч байсан тэсэх байх гэхээр хэмжээний бус юм. Дусаагаад өнгөрч байгаа юмуу даа гэж харахаар байна. Магадгүй компаниуд дампуурвал тэр үед татвар авах ч боломжгүй л болох юм. Ийм үед дусаагаад дуусах биш сайн дэмжээд гарвал хүмүүсийн нийгмийн хандлага өвчнийг даваад гаръя гэсэн итгэл төрөхөөр байлтай.

PCR шинжилгээг өдөрт 7500 хүнд хийх боломжтой гэж байгаа боловч 3700 хүнд хийж байгаа гэнэ. Бүрэн боломжоороо хийхгүй байгаа нь ямар шалтгаантай нь тодорхойгүй байна.

Олноор нь шинжилгээ хийж хэрвээ өвчилсөн бол эмнэлэгт хандан эмнэлгийн ачаалал нэмэгдэн эрүүл мэндийн салбар нуралтад орно гэсэн болгоомж нь давамгайлж байх шиг.

Өвчний шинж тэмдэг нь хөнгөвтөр бол гэртээ эмчил гэсэн заавар ч гарсан байгаа бололтой. Гэр бүлийнхэндээ халдаагаад улам л байдал хүндрэх байлтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.