Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын хөдөлгөгч зүйл

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын эхлэл
Зуун солигдох үеээс байдал өөрчлөгдөж ирсэн.
Дахин хурдтайгаар хувьсаж эхлэсэн.
Klaus Schwab “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал Давосын хурлын төсөөлж буй ирээдүй”
гэдэг номондоо ингэж тайлбарласан байна.
“Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал эхлэл нь дижитал хувьсгал суурь нь болж байна. Үүнийг тодотгож байгаа нь интернетийн өргөн хэрэглээ мобайл хэрэглээ sensor-н хэмжээ багассан, чадвар нь дээшилсэн, үнэ нь хямдарсан, AI, ML(Machine learning)”.
MIT-н Erik Brynjolfsson, Andrew Paul McAfee багш нар энэ үеийг “Second Machine Age” гэж үзэж байгаа юм байна.
Дижитал технологи нь цоо шинэ зүйл биш боловч шинэ аргаар ашиглагдаж байна.
3 дах хувьсгальтай адил 4 дэх хувьсгал ч бидний амьдралыг сууриар нь өөрчилж байна.
Харин яаж өөрчилж байна вэ?

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал гэж юу вэ?

1 дэх хувьсгалыг дахин нэг бодож үзье.

Энэ хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь юу байсан бэ?

Уурын хөдөлгүүр байсан.

Харин 4дэх хувьсгалынх бол Cloud, Social, Mobile, IoT, AI гэсэн зүйлүүд юм. Үүн дээр нь компьютер технологийн хүчин чадал дээшилсэн мөн өгөгдөлийн(data) өсөлт болж байна.

Shaping the Fourth Industrial Revolution” номыг Klaus Schwab-тай хамтран бичсэн Nicholas Davis болон Thomas Philbeck нь ингэж бичсэн байна. “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь бидний эргэн тойрны системд одоо явагдаж байгаа болон ирээдүйд болох өөрчлөлтийг илэрхийлж байна. Бидний ихэнх нь энэ хувьсгалыг мэдээжийн зүйл шиг өдөр тутамдаа хүлээн авч байна.”

Энэ талаар бодож үзье.

Өнөөдрийн амьдралд юуг мэдээжийн зүйл гэж бодож байна вэ?

Хүрэх газрыг зааж өгөх аппликейшн, өнөөдрийн алхалтыг зааж өгөх смарт цаг, эгнээ солиход анхааруулах машиний сенсор, дараагийн автобус хэзээ ирэхийг, бодит хугаанд харуулах самбар зэргийг юу гэж байна. Эдгээр инновац нь хэдийнэ амьдрал дээр бий болоод байна. Цаашид ч бий болно. 4дэх хувьсгал хэдийнэ эхэлсэн.

үргэлжлэл бий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.