COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/5

Энэ өдөр Токиод бас 1 өдөрт халдварлсан хүний тоо урьд өдрүүдийг даван 3 оронтой тоо руу орлоо.
118 хүн халдварлав.

4/5-ний байдлаар (өмнөх өдрөөс)
Халдвар авсан 4217(+366), Токио 890(+117)
Нас барсан 96(+1)
Сайжирсан эдгэрсэн 1194 (+61)
※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Токиод халвар авсан 118 хүний 81 нь хаанаас ямар замаар халдвар авсан тодорхойгүй байна.

Онцгой байдал зарлах хөл хорио тавих талаар хүчтэй яригдаж байгаа боловч ЗГ, Абэ ЕС одоогоор ямар нэг шийдсэн зүйлгүй байна. Одоогоор онцгой байдал зарлахгүйгээр тэсээд гарахаар байна гээд Эдийн засгаа илүүд үзэж байгаа бололтой.

Дэлхийн эрүүл мэндийн газрын удирдлагын ахлах зөвлөх
Шибүя Кэнжи-гийн Нихон ТВ-д өгсөн ярилцлагаас харахад даруйхан онцгой байдал зарлан арга хэмжээ авахгүй бол халдвартай хүний тоо огцом өсөн эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй эрүүл мэндийн салбар уналтад орно гэсэн байна.

Өмнөх өдрийн постод оруулж байсан өөрийн таамагийг батлаад өгөх шиг.

Хэд хоногийн өмнө байсболын тамирчин сүүлийн үед үнэр мэдрэхгүй байна гээд шинжилгээ өгтөл өвчний халдвар авсан нь тогтоогдсон.

Зөвхөн 37.5 дээш халууран 4-с дээш хоног үргэлжлэх гэдгээс гадна
үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах гэсэн шинж тэмдэгээр илэрч байна.

8 сартай нялх хүүхэд зүрх нь зогссон байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн сэхээн амьдруулах эмчилгээ хийгдэн амь нас нь аврагдсан байна. Шинжилгээгээр энэ өвчний халдварыг авсан байсан нь тогтоогдож. Эцэг эхээс нь өөр ойртох хүн байхгүй хүүхэд яагаад халдвар авсан нь тодорхойгүй байна.

Эмнэлгийн эмч ажилтан эмнэлэг доторх тархалт олноороо халдварлах байдал өвчилсөн хүний тоо нэмэгдэхийн хэрээр ихсэж ирж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.