COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/4

Америкийн элчин сайдын яамнаас Японд байгаа иргэдээ нутаг буцахыг уриалсан байна.

Гол шалтгаан нь Японы засгийн газраас вирусын шинжилгээг өргөн хүрээнд хийхгүй гэж шиидвэрлэсэн болохоор өвчлөгсдийн тоог үнэн зөв мэдэх боломжгүй гээд 
өвчлөл огцом хурдацтайгаар тархвал Японы эрүүл мэндийн систем яаж ажиллах нь тодорхойгүй, суурь өвчтэй хүн эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй болох магадлалтай учраас гэсэн байна.

4/4-ний байдлаар (өмнөх өдрөөс)
Халдвар авсан 3851(+368), Токио 773(+89)
Нас барсан 88(+4)
Сайжирсан эдгэрсэн 1133 (+9)
※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Японы ЗГ өргөн хүрээнд хийхгүй гэж байгаа нь өвчлөгсдийн тоо ихээр нэмэгдэж эмнэлэгт хандах юм бол эмнэлгүүд ачаалалаа дийлэхгүйгээс болж эмнэлгийн салбар нурна гэдгээс болгоомжилж байгаа нь тодорхой юм.

Гэвч халдвар авсан байх болзошгүй хүмүүсийг шинжилгээнд хамруулж тусгаарлаагүйгээс болж олон хүнд тараах болно.
Тэр үед хамгийн ихээр зайлс хийж байсан эмнэлгийн салбар системээрээ нурж унах нь гарцаагүй болно гэдгийг хэн хүнгүй ойлгож баймаар юм.

Америкид өвчлөгсөдийн тоо 260.000 давсан боловч 3000 гараад явж байгаа Японы эрүүл мэндийн системийн талаар ингэж болгоомжилж байгаа нь нэг бодогдуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.