COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/3

Дэлхий даяар өвчилсөн хүний тоо 1 сая давжээ.

Токиод өчигдөр нэг өдөрт 97 хүн өвчилж

1өдөрт өвчилсөн хүний тоо хамгийн их болов.

4/3-ний байдлаар (өмнөх өдрөөс)
Халдвар авсан 3483 (+276), Токио 684(+97)
Нас барсан 84 (+4)
Сайжирсан эдгэрсэн 1124 (+33)
※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Сүмогийн Нацү башё 2 долоо хоног хойшлогдож 5 сарын 24-с эхлэхээр болжээ.

Өвчний тархалтаас болоод ажилгүй болсон иргэдийн өрхийн орлого нь заасан хэмжээнээс доош ортол багассан нэг өрхөд 300.000 иен тэтгэмж олгохоор болсон байна.
Тодорхой шалгуур нөхцлийг ирэх 7хоногийн эхээр шийдээд улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан их хуралаар хэлэлцүүлэн батлуулж голден вийкээс өмнө шийдвэрлэх юм байна.

Өчигдрийн Абэ ерөнхий сайдын 1 өрхөд 2 маск тараахаар болсон нь 2 долоо хоногийн дараагаас тараагдаж эхлэх юм байна.
1 маск 200 иен, 1 айлд 400 иен, 50 сая өрхөд 20 тэрбум (20,000,000,000) иенийн маск
тараахнээ. Дээр нь шуудангийн зардал нэмэгдэхээр их зардалтай л ажил болж байна.
Улсаас өдийг хүртэл уриалгаас өөр тодорхой шийдвэр гаргахгүй, тэтгэмж олгоно олгохгүй гэсэн мэдээ мэдээллээс цаашид яах бол гэсэн иргэдийн хүлээлтийг жоохон дарах л юм хийж байна.

00цаас, маск дэлгүүрүүдэд тасраад нэлээн хугацаа (2 сар гаран) өнгөрлөө.
Нөөц байгаа одоо дотооддоо үйлдвэрлэж байгаа гэж байгаа ч хомсдолтой хэвээр мөн л хугацаа өнгөрлөө.
Гэвч дэлгүүрүүдийн лангуу хоосон хэвээр.
Түүхий эдээ Хятадаас авдаг импорт доголдсоноос болоод хомсдол арилахгүй гэх байна гэсэн өөрийн таамаг сүүлийн үнэн санагдах болов.
Маск тасраад нийлүүлэлт сэргэхгүй байснаас маск зүүх хэрэггүй, зүүгээгүй байсан ч зүгээр гэх яриа ч хүртэл гараад амжив.

Урьд нь ийм зүйл болж байгаагүй тиймээс туршлага байхгүй гээд Бусад орны яахыг л хараад ч байх шиг.

Короног элрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан хүний тоо гэхэд нөгөө муу доош нь үзээд байдаг хажуугийн Солонгосын хаана ч хүрэхгүй байх жишээтэй л байнадаа. ‬

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.