COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/2

Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо

4/2-ний байдлаар (өмнөх өдрөөс)
Халдвар авсан 3207 (+297), Токио 587(+66)
Нас барсан 80 (+3)
Сайжирсан эдгэрсэн 1091 (+48)
※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

1 айл 2 маск

Ерөнхий сайд Абэ маск тараана гэж мэдэгдэжээ.
Угааж хэрэглэж болдог давуун маск 1 айлд 2-г нийт 50 сая өрхөд
1 тэрбум маск тараах юм байна. Шуудангаар тараалгана гэж байгаа боловч хэзээгүүр тараах нь тодорхойгүй.
3 сарын эхэн дундуур айл болгонд мөнгөн тэтгэмж олгоно гэж байсан ч дараахан нь
мэдэгдэл хийхдээ хэрэглээг дэмжиж эдийн засгаа босгож ирнэ гээд чимээгүй болсон.
Хэзээ хэнд олгох нь тодорхойгүй л хэвээрээ.
Маск тараах нэрээр хүмүүсийн хүлээлтийг жоохон дарах л юм хийгдээд байх шиг.

4/6-с Шинэ хичээлийн жил эхлэх байсныг 1 сараар хойшлуулж байна.
Ингээд сонсохоор улс даяр бүх сургуулиудын хичээл хаагдах юм байна гэж ойлгогдож байгаа боловч тийм биш юм. Зөвхөн Токио хотод харьялагддаг улсын сургуулиуд л голден вийк өнгөртөл каринтилж байгаа юм байна.
Бусад сургуулиуд каринтилах талаар тодорхойгүй.
Шинэ хичээлийн жилдээ онлайнаар хичээл орно гэхдээ асуудал их байна л гэсэн зүйл ярьж байна.

Хориг тавих талаар Токио хотын захирагчийн хэлж байгаагаар бол
хуулийн асуудал байгаа болохоор гэж байна.
Хуулийн асуудалаа шиидэх гэсээр байтал өдөр өдрөөр халдвар авсан хүний тоо орон даяр 200, 200 нэмэгдэж байна.
Европын араас л яваад байх шиг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.