Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал

Уурын тэрэг, Шинжлэх ухаан, Дижитал технологи Эдгээрийн нийтлэг зүйл нь юу вэ?

Эдгээр нь одоогийн бидний амьдарч буй орчин үеийн нийгмийг бүтээхэд явагдсан Аж үйлдвэрийн 1 – 3 хувьсгал юм. Уурын тэрэг, Шинжлэх ухаан болон Олон тоот үйлдвэрлэл, Дижитал технологи гэсэн эдгээр 3 зүйлс нь бидний нийгэм амьдралыг үндсээр нь өөрчилсөн.

Тэгээд одоо 4-р хувьсгал эхлээд явж байна.

Энэ хувьсгалын суурь хөдөлгөгч нь Cloud, Social, Mobile, IoT, AI дээр нь компьютер технологийн хүчин чадал дээшилсэн мөн өгөгдөлийн(data) өсөлт болж байна.

Аж үйлдвэрийн 1 дэх хувьсгал : Техник үйлдвэрлэлийн үе

Одоо бол мэдээжийн зүйл боловч усыг халаавал уур болно. 1760 оны эхэн үед уурын тэрэг бий болсоноор уур нь хөдөө аж ахуйгаас нэхмэл үйлдвэрлэл хүртэлх өргөн хэмжээнд аж ахуйг хөдөлгөж байсан. Тухайн үед голлох үйлдвэрлэл нь хөдөө аж ахуй байсан бөгөөд хүмүүс голчлон газар тариалан эрхлэн аж төрж байж. Гэвч уурын хөдөлгүүр бий болсоноор хөдөө аж ахуйгаар дагнаж ирсэн нийгэм нь сууршин хотшиж ирсэн. Энэ маягаар уурын хөдөлгүүр нь нийгмийн  амьдралын нэг хэсэг болохтой зэрэгцэн уурын хөлөг онгоц, төмөр зам нь хүмүүсийн шилжэлт хөдөлгөөнийг сууриар нь өөрчилсөн.

Түүн дээрээс нь үйлдвэржилт явагдаж хүмүүс нийгмийн голлох аж ахуй нь үйлдвэр үйлдвэрлэл болж ирсэн. Гэвч үйлдвэрийн ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байв.

Тодорхой эзэмшсэн ур чадвар гэх зүйлгүй хямд хөлсөөр ч хамаагүй ажиллах хүмүүс их байснаас хүнд нөхцөлд урт цагаар ажиллахаас өөр аргагүй байв. Хүүхэд хүртэл томчуудтай адил 14 цагийн ээлжээр ажиллаж байсан. Ийм байдал 20-р зуун хүртэл үргэлжилсэн.

Үүний үр дүнд нь аж үйлдвэрлэл хөгжиж мэргэшсэн ур чадвартай хүмүүсийн дундаж анги бий болсон. Хот болон үйлдвэрлэл нь өмнө нь байгаагүй хурдаар хөгжиж тэр хэрээр эдийн засаг өргөжин тэлж иржээ.

Аж үйлдвэрийн 2 дэх хувьсгал : Шинжлэх Ухаан, Олноор үйлдвэрлэлийн үе

Хэд хэдэн чухал нээлтийг хийж улам хурдацтайгаар өөрчлөгдөж ирсэн. Жишээ нь бензин хөдөлгүүр, онгоц, химийн бордоо. Аль ч нээлт нь илүү хол зам туулах, илүү олноор үйлдвэрлэхэд нэмэр болж байгаа юм.

Энэ нь ШИНЖЛЭХ УХААН юм. Урагшилж байна.

үргэлжлэл бий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.