COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/1

Өнөөдрийн мэдээ өвчний талаарх одоогийн байдлыг мэдэхээр зурагтаа асаалаа.

Өчигдөр нийт 221, Токиод 78 хүн халдвар авсан байна.
1 өдөрт халдвар авсан хүний тоогоор хамгийн их өдөр байв.

4/1-ний байдлаар (өмнөх өдрөөс)
Халдвар авсан 2941 (+221) Токиод өвчилсөн 521
Нас барсан 77 (+7)
Сайжирсан эдгэрсэн 1043 (+16)
※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Мэдээллийн нэвтрүүлэгт комментетороор оролцож байгаа
мэргэжилтнүүдийн ярьж буйг сонсоход элт бухимдангуй
байгаа нь мэдэгдэж байв.

Тэр ч тиймдээ. Яагаад гэхээр

Аминд тулсан ажилгүй бол гадуур гарахгүй байхыг уриалсан
Токио хотын захирагч болон ойролцоох мужийн дарга нарийн
уриалгаас өөр зүйлгүй дорвитой шийдсэн зүйлгүй
өдрөөс өдөрт халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаад байх.

Уг уриалгыг тоолгүй олны хөлийн газраар пачинко(*1) тоглоод
явж байгаа бас изакаяд (*2) олноороо ууж байгаа хүмүүсээс ярилцлага авч байгааг гарган анхаарал болгоомж сул байгаагч дурдаж байв.

Изакаягйин эзнээс авсан ярилцлагыг сонсоход
нэг мөсөн хориг тавиад улсаас тодорхой хэмжээний орлогын тэтгэмж өгвөл
ажиллуулаад байхыг бодохгүй байна. Хэрвээ тийм биш бол түрээсийн төлбөр гээд
асуудал шууд бууж ирэх учир орлогогүй болвол хаагдахаас өөр замгүй болно гэдгээ ярьж байв.

Одоогоор хориг тавилгүй тэсээд гарах боломж байна гэж
ерөнхий сайд Абэгийн яриад байгаа нь хориг тавьбал иймэрхүү бүх газрын орлогын тодорхой хувийг улс даах болно гэж тооцоод нухацтай алхам хийхгүй байна л гэж бодохоос өөр аргагүй л юм.

3-н сар гартал улс төрийн өндөр албан тушаалтнууд
чимээгүй байсан нь олон нийтийг төөрөгдүүлэхгүй байх гэдэг санаа байсныг үгүйсгэхгүй ч цаана нь эдийн засгийн өсөлтийг аль болох удаашруулахгүй алдагдуулахгүй гэдэг өөр том санаа байсан болов уу.

Одоогоор короно вирусээр өвчилсөн хүнийг хүлээж авах тусгай бэлтгэл хангагдсан эмнэлгий орны тоо 500 байгаагаас 466 нь дүүрсэн байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.