COVID-19-н Одоогийн байдлын талаар 3/31

Өнөөдрөөс эхлэн энэ өвчний талаарх Япон Токио болон төвийн бүсэд(Kantou) авч байгаа арга хэмжээ хандлага уур амьсгалын талаар бичиж тэмдэглэхээр эхний постоо оруулж байна.

  • 3/31-ний байдлаар (өмнөх өдрөөс)
    Халдвар авсан 2720 (+20) Токиод өвчилсөн 443
    Нас барсан 70 (0)
    Сайжирсан эдгэрсэн 1027 (0)
    ※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан.

Зуны олимп хойшлогдож 3/30-ны орой шинэ тов 2021/7/23 гэж тогтлоо.
Олимп болоход үлдсэн хугацааг тоолдог цагийг зогсоосон гэж байсан
дахин эхлүүлсэнийг Асахи сонингийн вэб сайтад бичжээ.

Оролцохоор эрхээ авсан байсан тамирчдын(JP) хувьд тов гарсан болохоор бэлтгэл бүх юмаа тохируулахад амар боллоо гэж ярьж байна.

Олимпын бамбарыг Грекээс залж авчирсан байсан ч хотуудаар аялахыг зогсоосон.

Хакухо аваргын нэг том зорилгоо болгож байсан барилдаж зодоглож байх үедээ олимпын нээлтэд оролцох гэдэг энэ зорилгоо цаашид яаж хадгалж үлдэх вэ гэдэг нь сонирхолтой сэдэв болж байна.

Одоогоор хатуу хөл хорио тавигдаагүй. Ажлын өдрийн орой шөнийн цагаар болон амралтын өдрөөр аминд тулсан ажил биш бол гадагш гарахгүй байхыг уриалсан байдалтай байна.

Гэвч сакүра цэцэг дэлгэрэн Ханами-ны улирал ирсэнтэйгээр гэрт байж уйдлаа, залуу хүн гайгүй, наад захын баримтлах зүйлийг баримталж байгаа болохоор зүгээр гэсэн тайлбарыг тавин гадуур гарч байгаа залуучууд их байгаа нь энэ өвчний талаарх анхаарал болгоомж сул магадгүй үл тоосон байдал харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.