Ароматерапи нь зөнөх өвчнөөс сэргийлэх・өвчний шинж тэмдгийг удаашруулахад яагаад үр дүнтэй вэ?

2014 онд Тоттори Их сургуулийн Үраками Кацүяа багш ароматерапийг хэрэглэн зөнөх (ой ухаан муудах) өвчнөөс сэргийлэх болон зовиурыг багасгах, анагаах нөлөөтэй гэж судалгааны үр дүнгээ танилцуулсанаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олонд хүрч Япон улс даяар амин тос ихээр борлогдон хэсэг хугацаанд нөөц тасарсан байна.
Үнэрлэх мэдрэмж
5 мэдэрхүйгээс шууд тархинд хүрдэг нь зөвхөн үнэрлэх мэдрэмж юм.
Үнэрээр хуучны дурсамж сэргэх тохиодол байдаг. Энэ бол PROUST EFFECT гэх үнэрээр өнгөрсөнөө эргэн санах сэтгэл зүйн үзэгдэл юм.
Бидний 5 мэдэрхүйгээс зөвхөн үнэрлэх мэдрэмж нь их тархины бүрхүүлээр дамжилгүйгээр лимбийн тогтолцоонд хүрдэг. Лимбийн тогтолцоо нь хүний төрөлхийн баярлах гуних, өлсөх цангах, санах гэх мэт сэтгэл зүйн мэдрэмжийг удирддаг хэсэг юм.
Үнэрээр сэргэдэг ой санамж нь бусад ой санамжаас илүү тод байдаг нь үүнтэй холбоотой.
Альцхаймер буюу ой тогтоолтын гүн гүнзгий алдагдал, үг ярианы хомсдол, юмсыг нэрлэж чадахгүйтэх гэх мэт шинж тэмдэг нь үнэрлэх мэдрэхүйн эмгэгээс эхэлдэг.
Ой тогтоолт муудах болон ялангуяа Альцхаймер төрлийн эмгэг үүсэхэд, эхлээд тархины ой санамжийг хянадаг тархины “далайн морь”-н хэмжээ багасдаг гэж үздэг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар “далайн морь”-той шууд холбогдсон байдаг үнэрлэх мэдрэлийн эсүүд нь түрүүлж гэмтдэгийг олж мэдсэн.
“Үнэрлэх чадвар муудах нь Альцхаймерийн шинж тэмдэг”
“Мартамхай болохоос урьдаж үнэр мэдрэхгүй болдог “гэдгийг олж тогтоожээ.
Энэ нь 2007 онд Чикагогийн Раш Их сургуулийн эмчилгээний төвийн Роберт Вилсоний судалгаагаар ч ил болсон байна.Ийм нөхцөл байдлыг үндэслэн үнэрлэх мэдрэмжийг үр дүнтэйгээр өдөөх нь зөнөх өвчнөөс сэргийлэх, сайжруулах магадлалтай гэж Ароматерапи эмчилгээг үндэслэгчийн нэг Тоттори Их сургуулийн Үраками Кацүяа багш дурьдсан байна.
Яагаад зөнөх болон ой тогтоолт муудахаас сэргийлэх, түүнчлэн эмчилгээнд Ароматерапи үр дүнтэй вэ?
“”Үнэрлэх мэдрэмж нь бусад тархиний мэдрэлтэй харьцуулбал өндөр нөхөн сэргэх чадвартай бөгөөд тохирсон үнэрээр өдөөж өгвөл сэргэхдээ амархан байдаг онцлогтой.””
Үраками багш үнэрлэх мэдрэмжийг идэвхжүүлэх(асаах) сулруулах(унтраах) үйлдлийг давтсанаар үнэрлэх чадвар болон ой санамжийг хянадаг тархиний “далайн морь”-г хамт идэвхжүүлнэ гэж үзэж байгаа юм.
Ароматерапиг хэрэглэх гол онцлог гэвэл дараах зүйлийг дурьдаж болно.
1. Дэлхий даяар олон жил хэрэглэгдэж ирсэн учраас чанарын хувьд баталгаатай.
2. Үнэрийн агууламж өндөр учраас үнэрлэх мэдрэмжийг үр дүнтэйгээр өдөөж өгнө.
Зөнөх, мартах санах эмгэгт нөлөөлсөн 4 төрлийн амин тос болон түүний үйлчилгээг дурьдвал:
Rosemary: анхаарал төвлөрүүлэх
“Залуужуулах херб” гэж нэрлэгддэг Rosemary нь цусны эргэлт болон метаболизм сайжруулж анхаарал төвлөрөх болон ой тогтоолтод үр дүнтэй.
Lemon: сэтгэл санаа өргөнө
Сэнгэнсэн сайхан үнэртэй лемоний амин тос нь сэтгэл санаагаа засах өөрчилхөд тохиромжтой. Сэтгэл сэргээх үйлчилгээтэй.
Lavender: Тайван амгалан унтаж амрах
Lavender үнэрт агуулагдах “линилийн хүчил” нь мэдрэлийг тайвшруулах үйлчилгээтэй. Сайн тайвширсанаар сайтар унтаж амрахад тустай.
Orange: өндөр тайвшруулах үйлчилгээтэй.
Зөөлөн сэнгэсэн үнэр нь ямарч насныханд тохиромжтой Оренж свийт(Orange sweet) нь Цитрус(citrus) төрөлд багтах бөгөөд вирус устгах, ариутгах үйлчилгээтэй.
Хүйтэн сэрүүн улиралд ханиад томуунаас сэргийлэхэд тустай.
Ароматерапи хэрэглэхдээ анхаарах зүйлс:
100%Байгалийн гаралтай амин тос (essential oil) хэрэглэх
Амин тос нь ургамлаас гаргаж авсан цэвэр тосыг (охь ) хэлнэ. 100% байгалийн гаралтай амин тос нь өндөр чанартай тос юм.
Ердийн Арома тос гэж нэрлэгддэг тос нь амин тосон дээр алкогол болон шингэлэгч тос гэсэн химийн гаралтай тос агуулагддаг. Үнэр нь шууд тархинд хүрдэг учир чанар муутай тос үнэртсэнээс болоод биед таагүй нөлөө үзүүлэх тохоилдол байна. 100 хувь байгалийн гаралтай эсэхийг сайтар шалгаж хэрэглэе.
Амин тос мөн эсэхийг шошго болон хэрэглэх заавраас нь шалгана.
Амин тосны хувьд тосны талаарх мэдээллийг(Ш/У нэр, гаргаж авсан хэсэг, гаргаж авсан арга, үйлдвэрлэсэн эсвэл түүхий эдийн улсыг ) бичсэн байна.
Өдөр шөнөөр нь амин тосоо ангилж хэрэглэх хэрэгтэй.
Амин тосонд мэдрэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тайвшруулах үйлчилгээ байдаг бөгөөд хэрэглэхэд тохиромжтой цагаа сонгон хэрэглэх нь чухал юм.
Дараах маягаар хэрэглэж болно.
Өдөр: Lemon1 дусал + Rosemary 2 дусал ⇒ тархины ажиллагааг идэвхжүүлнэ.
Орой: Lavender2 дусал + Orange1 дусал ⇒ тархины ажиллагааг тайвшруулна
Амин тос хэрэглэхэд хориотой зүйлсийг анхаарах:
Rosemary нь жирэмсэн, даралт өндөртэй, унадаг өвчтэй хүмүүст тохиромжгүй тул хэрэглэх бол анхаарах хэрэгтэй.
Lemon арьсандаа түрхэсний дараа шууд нарны тусгалд гарвал арьс улайх, загатнах зэрэг сөрөг нөлөөтэй тул анхаарах хэрэгтэй.
Ямар нэг суурь ужиг өвчтэй бол эмчийн зөвөлгөөг дагах нь зүйтэй.
Үнэр мэдрэх нь хүмүүс харилцан адилгүй тул өөрт таалагдахгүй үнэртэй тосыг хэрэглэх нь эсрэгээрээ стрессдэх зэрэг сөрөг нөлөөтэй тул өөрийн сэтгэл санаа биеийн байдалд тохируулан хэрэглэе.
Амин тосыг хэрэглэхдээ ууршуулагч, энгэрийн зүүлт зэргийг ашиглах нь тохиромжтой.
Хэрвээ эдгээр зүйлс байхгүй бол сальфетиканд дусаах, халуун устай аяганд дусаагаад үнэртэж хэрэглэж болно.
Эх сурвалж https://ninchisho-online.com/archives/13114
NHK нэвтрүүлгээр гарсныг Монгол хадмалтай удахгүй оруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.