COVID-19-н Одоогийн байдлын талаар 3/31

Өнөөдрөөс эхлэн энэ өвчний талаарх Япон Токио болон төвийн бүсэд(Kantou) авч байгаа арга хэмжээ хандлага уур амьсгалын талаар бичиж тэмдэглэхээр эхний постоо оруулж байна. 3/31-ний байдлаар (өмнөх өдрөөс) Халдвар авсан 2720 (+20) Токиод өвчилсөн 443 Нас барсан 70 (0) Сайжирсан эдгэрсэн 1027 (0) ※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Зуны олимп хойшлогдож 3/30-ны орой шинэ тов 2021/7/23 гэж тогтлоо. Олимп болоход үлдсэн хугацааг тоолдог цагийг зогсоосон гэж байсан дахин эхлүүлсэнийг Асахи сонингийн вэб сайтад бичжээ. Оролцохоор эрхээ авсан байсан тамирчдын(JP) хувьд тов гарсан болохоор бэлтгэл бүх юмаа тохируулахад амар боллоо гэж ярьж байна. Олимпын бамбарыг Грекээс залж авчирсан байсан ч хотуудаар аялахыг зогсоосон. Хакухо аваргын нэг том зорилгоо Read More …

Ароматерапи нь зөнөх өвчнөөс сэргийлэх・өвчний шинж тэмдгийг удаашруулахад яагаад үр дүнтэй вэ?

2014 онд Тоттори Их сургуулийн Үраками Кацүяа багш ароматерапийг хэрэглэн зөнөх (ой ухаан муудах) өвчнөөс сэргийлэх болон зовиурыг багасгах, анагаах нөлөөтэй гэж судалгааны үр дүнгээ танилцуулсанаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олонд хүрч Япон улс даяар амин тос ихээр борлогдон хэсэг хугацаанд нөөц тасарсан байна. Үнэрлэх мэдрэмж 5 мэдэрхүйгээс шууд тархинд хүрдэг нь зөвхөн үнэрлэх мэдрэмж юм. Үнэрээр хуучны дурсамж сэргэх тохиодол байдаг. Энэ бол PROUST EFFECT гэх үнэрээр өнгөрсөнөө эргэн санах сэтгэл зүйн үзэгдэл юм. Бидний 5 мэдэрхүйгээс зөвхөн үнэрлэх мэдрэмж нь их тархины бүрхүүлээр дамжилгүйгээр лимбийн тогтолцоонд хүрдэг. Лимбийн тогтолцоо нь хүний төрөлхийн баярлах гуних, өлсөх цангах, санах гэх мэт сэтгэл зүйн мэдрэмжийг удирддаг хэсэг юм. Үнэрээр сэргэдэг Read More …