Японы амьдралын өртөг

Амьдралын өртгийн талаар товчхон бичвэл

1. Байр 30000-50000иен
2. Хоол хүнс 20000-25000иен
3. Утас 6000-10000иен
4. Интернет 3000-4500иен
5. Унаа 5000-15000иен
6. Өдөр тутмын хэрэглээ 10000-20000иен
Нийт 74000-124500иен

Монгол банкны 2017-7-10 ханшаар 1₮=21.06¥ байгаа болохоор

1сард зарцуулагдах зардал 1.558.440 – 2.621.970₮ орчим болж байна.

Дээрээс нь нэмээд оюутан бол сургалтын төлбөр зэрэг зүйлүүд нэмэгдэнэ.

Дээрх 1ээс 6-д нэмэлт тайлбар хийвэл

1.Байрны хувьд хүнтэй хамтарч юмуу эсвэл харьялагдах албан газар байгуулгаас тодорхой хувийг гаргах бол доод хэмжээ болох 30000 руу дөхөх магадгүй үүнээс багасах магадлалтайгаас гадна байршил, байрны баригдсан оноос хамаараад хямд байх магадлал байгаа. (нэг өрөө байрны үнээр тооцвол)
2.Хоол хүнсний тал дээр бол амьдрах газартайгаа ойрхон дэлгүүрүүдийн хямд зарагддаг бараа болон хямдралын цагийг олж мэдээд тэр цаг дээр нь хэрэгцээтэй зүйлээ авч байвал зардал багасна. Олон тоогоор зарагддаг бараа бол хүнтэй хувааж авах зэрэг нь зардлаа багасгах аргын нэг юм.
3.Ажилд орох, ямар нэгэн зүйлд бүртгүүлэх гээд утасны дугаар шаардагдах тохиолдол олон болохоор зайлшгүй хэрэг болно. Утасны гэрээ хийхэд хязгааргүй ярианы төлбөр, дата гээд заавал хамрагдах шаардлагатай нөхцлүүд байдаг тэрийг тооцоод багадаа 6000 орчим болчихно. Барих утасны загвар төрлөөс хамаараад сар тутмын төлбөрт нөлөөлнө. Ирээд удаагүй утас авах бол хамгийн хямд утас хямд нөхцлөөр сонгож авах нь хамгийн оновчтой байх. Дасаад учир зүйгээ олоод утасны операторуудын ялгааг ойлгодог болоод ирсэн үедээ хүссэн утсаа авах нь үргүй зардал гарахаас сэргийлнэ.
4.Байранд орохдоо үнэгүй internet-тэй бол хэмнэж болох зардал. Хэрвээ өөрөө тавиулах бол internet компаниас тавигдах шаардлага үнийн саналыг харьцуулж, ойлгомжгүй зүйлээ сайн тодруулж мэдээд сонголтоо хийх нь тавиулсаны дараа тооцоолоогүй зардал гарахаас сэргийлнэ.
5.Ажлаас унааны зардал гарах тохиолдол олон байдаг болохоор, хувийн ажилаар гадуур гарахад шаардлагатай болно.
6.Гадуур хоолонд орох, үзвэр үйлчилгээ авах, хувцас хунар авах зэрэг зүйлийг тооцвол ойролцоогоор энэ хэмжээнд байх байх. Хэрэглэсний хэмжээгээр нэмэгдэхч хэрэглээгээ багасаж чадвал тэр хэмжээгээрээ буурах зардал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.