Японы амьдралын өртөг

Амьдралын өртгийн талаар товчхон бичвэл 1. Байр 30000-50000иен 2. Хоол хүнс 20000-25000иен 3. Утас 6000-10000иен 4. Интернет 3000-4500иен 5. Унаа 5000-15000иен 6. Өдөр тутмын хэрэглээ 10000-20000иен Нийт 74000-124500иен Монгол банкны 2017-7-10 ханшаар 1₮=21.06¥ байгаа болохоор 1сард зарцуулагдах зардал 1.558.440 – 2.621.970₮ орчим болж байна. Дээрээс нь нэмээд оюутан бол сургалтын төлбөр зэрэг зүйлүүд нэмэгдэнэ. Дээрх 1ээс 6-д нэмэлт тайлбар хийвэл 1.Байрны хувьд хүнтэй хамтарч юмуу эсвэл харьялагдах албан газар байгуулгаас тодорхой хувийг гаргах бол доод хэмжээ болох 30000 руу дөхөх магадгүй үүнээс багасах магадлалтайгаас гадна байршил, байрны баригдсан оноос хамаараад хямд байх магадлал байгаа. (нэг өрөө байрны үнээр тооцвол) 2.Хоол хүнсний тал дээр бол амьдрах газартайгаа ойрхон дэлгүүрүүдийн хямд зарагддаг Read More …