Японы виз мэдүүлэхэд шаардагдах материал

Монгол Японы харилцаа сүүлийн үед сайжирч байгааг дагаад Японы визний шаардлага  харьцангуй зөөлөрч байгаа нь таньдаг мэддэг хүмүүсийн ажил алба хувийн хэргээр Японы виз мэдүүлээд мэдүүлсэн хугацааныхаа визээ авч байгаа болон Японд байгаа хүмүүсийн тоо 7000-д хүрсэн байгаагаас надад тэгэж бодогдох болов. Мэдээж сайн хэрэг. Очоод зугатаж харлахгүй ном журмын дагуу яваад ирвэл энэ хэвээрээ визний шаардлага улам л зөөлрөх дипломат паспорттой хүмүүс гэлтгүй энгийн паспорттой хүмүүсч визгүй нэвтэрдэг болох өдөр ойрхон байгаа байх.

Хүссэн хугацааныхаа визийг авахад хамгийн голлож анхаарах зүйл бол бичиг баримтаа зөв бүрдүүлэх юм.

Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны web site -д виз мэдүүлэхэд шаардлагатай материалын талаар тодорхой байгаа.

Монгол хэлээр (モンゴル語)

Япон хэлээр (日本語)

Визний талаар товч дурьдвал

Японы визийг(visa) хугацаагаар нь хуваавал доорх 3-н төрөлд хуваагдана.

  1. Богино хугацаа (短期滞在査証)
  2. Урт хугацаа (就労または長期滞在を目的とする査証 )
  3. Дамжин өнгөрөх (通過査証)

“1. Богино хугацаа (短期滞在査証)” -г дотор нь ангилбал

  • Аялал
  • Төрөл садан, найз нөхөд, танилынхаараа зочлох
  • Эмнэлгийн үзлэг, үйлчилгээ авах
  • Бизнесийн зорилгоор
  • Бизнесийн зорилгоор(хуучин автомашин, бараа бүтээгдэхүүн импортлох)
  • Бизнесийн зорилгоор олон удаа зорчих
  • Нийгэм, урлаг соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн олон удаа зорчих
  • Арга хэмжээнд оролцох зорилгоор зорчих /спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг гэх мэт/
  • Богино хугацааны олон удаагийн виз

“2. Урт хугацаа (就労または長期滞在を目的とする査証)”-г дотор нь ангилбал

  • Оршин суух зөвшөөрөлтэйгөөр виз мэдүүлэх
  • Тусгай ангиллын виз /Япон улсын иргэнтэй гэр бүл болсон зэрэг/

“3. Дамжин өнгөрөх (通過査証)”-г дотор нь ангилбал

Миний хувьд гэр бүлээ авчирхаар доорх материалыг бүрдүүлж виз ч асуудалгүй шийдэгдэж байв.

1-н б. буюу “Төрөл садан, найз нөхөд, танилынхаараа зочлох” виз бүрдүүлэх материал
Үндсэн материал
– Гадаад паспорт(хүчинтэй, 2-с дээш хоосон хуудастай)
– Мэдүүлгийн хуудас(application, 申請書)
– Цээж зураг(4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна.)

Мэдүүлэгчтэй холбоотой материал(зардлыг Япон талаас гаргах тохиолдолд)
– Батлан даах бичиг
– Урилга
– Зардал хариуцах хүний ажлын газрын тодорхойлолт
– Зардал хариуцах хүний орлогыг тодорхойлох бичиг баримт
дoорхын аль нэг нь шаардлагатай.
・Орлогын тодорхойлолт(所得証明書)
・Татвар ноогдуулалтын тодорхойлолт (課税証明書)
・Татвар төлөлтийн тодорхойлолт (納税証明書)
・Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
・Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны дэвтрийн хуулбар
– Зардал хариуцах хүний Оршин суугчийн бүртгэл (住民票)
– Зардал хариуцах хүн гадаадын иргэн бол гадаадын иргэний оршин суугчийн үнэмлэх (在留カード)
– Гадаад паспортын хуулбар
– Аяллын хөтөлбөр төлөвлөгөө

Дараагийн мэдээлэлдээ амьдрах өртгийн талаар оруулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.