Японы виз мэдүүлэхэд шаардагдах материал

Монгол Японы харилцаа сүүлийн үед сайжирч байгааг дагаад Японы визний шаардлага  харьцангуй зөөлөрч байгаа нь таньдаг мэддэг хүмүүсийн ажил алба хувийн хэргээр Японы виз мэдүүлээд мэдүүлсэн хугацааныхаа визээ авч байгаа болон Японд байгаа хүмүүсийн тоо 7000-д хүрсэн байгаагаас надад тэгэж бодогдох болов. Мэдээж сайн хэрэг. Очоод зугатаж харлахгүй ном журмын дагуу яваад ирвэл энэ хэвээрээ визний шаардлага улам л зөөлрөх дипломат паспорттой хүмүүс гэлтгүй энгийн паспорттой хүмүүсч визгүй нэвтэрдэг болох өдөр ойрхон байгаа байх. Хүссэн хугацааныхаа визийг авахад хамгийн голлож анхаарах зүйл бол бичиг баримтаа зөв бүрдүүлэх юм. Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны web site -д виз мэдүүлэхэд шаардлагатай материалын талаар тодорхой байгаа. Монгол хэлээр (モンゴル語) Япон хэлээр (日本語) Read More …

Puujee blog нэртэйгээр өөрийн блогийг нээв.

Ажил амьдрал дээр тохиолдсон өөрт болон уншигч танд хэрэг болох зүйлийн талаар тэмдэглэн үлдээхээр блог нээв. Японд 10 гаран жил сурч ажиллан амьдарч байна.  Хэлний сургууль, мэргэжлийн сургуулийг төгсөн Токио Икэбүкүрод төв оффис нь байрлах компанид IT инженерээр ажиллаад 7-8 жил болсон байна. Японд суралцах хүсэлтэй эсвэл суралцаж ажиллаж байгаа хүмүүстээ зориулан виз авах хаана яаж солиулах сунгуулах талаар болон ажил яаж хайх(үндсэн ажилтан) ажил амьдрал дээр анхаарах зүйлс, Япон хүмүүсийн бодол сэтгэхүй тэдэнтэй яаж харилцах гээд 10 гаран жил хугацааг өнгөрүүлэхдээ мэдэж ойлгож авсан, өөрийн алдаан дээрээс сурсан зүйлээ бичнээ. Facebook