COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/14

Онцгой байдал зарласнаас хойш элт хүний хөл хөдөлгөөн багассан нь мэдрэгдэж байна. 4/14-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 8394(+288), Токио 2158(+91)Нас барсан 154(+5)Сайжирсан эдгэрсэн 1418(+15)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Дэлхий даяарХалдвар авсан 1.911.407(+60884)Нас барсан 118.854(+4610)Сайжирсан эдгэрсэн 446.860(+15085) Халдвар авсан байж болзошгүй эсвэл халдвар авсан зовиур нь харьцангуй хөнгөнхүмүүсийг гэртээ гарахгүй байхыг зөвөлсөн байдалтай ямар нэг тусгаарлах арга хэмжээ аваагүй байна. Тэр хүмүүс ямар байдалтай байгаа талаар дараах нэг жишээг дурьдая. Нөхөр нь халдвар аваад эмнэлэгт хэвтэж чадаагүй гэр бүлийн талаар эхнэрийнх нь яриаг сонсоход нөхөр нь мухрын өрөөнд гаралгүй гэрийнхэнтэйгээ утсаараа яриж хоол унд хэрэгтэй зүйлийг нь өрөөний үүдэнд тавиад явсан хойгуур нь нөхөр нь өрөөлүүгээ авч ордог Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/11

Өдөр бүр урд өдрийнхөөсөө илүү хүн өвдөж байна. Дэлхий даяар халдварлагсдын тоо 1.700.000 дөхөж нас барагсдын тоо 100.000 хэдийнэ давжээ. Сайжирсан эдгэрсэн хүний тоо 377.000 гаран байна. 4/11-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 6896(+636), Токио 1708(+189)Нас барсан 132(+13)Сайжирсан эдгэрсэн 1353(+30)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Америкд халдварлагсдын тоо 500.000, нас барагсдын тоо 18000 давжээ удахгүй нас барагсдын тоогоор Италиг давахнээ. Зүүн эргийн хотуудаар тархалт ихтэй байгаад эмнэлгийн салбарын ачаалал амьсгалын аппратны хүрэлцээ зэргээс болоод илүү аврагдах магадлал өндөр хүнд эмчилгээ хийх зэргээр амь насны ялгалтыг хийгээд эхэлсэн бололтой. Ямар аймшигтай вэ. Үхэхээ ямар ч тусламж үйлчилгээ авч чадалгүй үхэхээ хүлээнэ гэдэг. Германд бол байдал өөр эмч зайнаас хяналт тавин Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/10

Онцгой байдал зарласан одоо нэг юу болохнуу гэсэн байдалтай юу болохыг харзанасан байдалтай байх шиг. Япон хүмүүсийн 60% төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд бухимдалтай байна гэсэн судалгаа гарчээ. 4/9-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 6260(+576), Токио 1519(+181)Нас барсан 119(+3)Сайжирсан эдгэрсэн 1323(+53)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Та өөрийгөө 100 хүнтэй компанийн захирал гэж бодоод бухимдалтай хэсгийн 60%-г өөрийн компани дээр тавиад үзвэл 60 ажилтан чинь өнөө маргаашгүй ажилаа хаяхад бэлэн байна гэвэл ямар байх бол? Хэрвээ ажилаа хаявал компанийн үйл ажиллагаа зогсоно гэдгийг захирал та шууд ойлгох биз. Онцгой байдал зарласан ч онцын өөрчлөгдсөн зүйлгүй. Харин өөрчлөгдсөн гэвэл улсаас олгох тэтгэмж юу болохыг харсан хүлээсэн хүлээлт илүү нэмэгдэж Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/9

Өчигдөр хүнсээ цуглуулахаар байнга очдог дэлгүүрлүүгээ очлоо 00 цаасны лангуу хов хоосон, маск ирсэн гээд тарааж байв нэг айлд нэг хайрцаг(50ш) гэсэн боловч гэр бүлээрээ ирсэн хүмүүс ээлж ээлжээрээ очоод авчихаж байв. 4/9-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 5714(+543), Токио 1339(+144)Нас барсан 116(+7)Сайжирсан эдгэрсэн 1270(+28)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. 4 сар бол шинэ ажил хичээлийн жил эхэлдэг сар. Ийм нэгдсэн хэмжээгээр олны цугларалтыг болиулахгүй хичээлийн нээлтийн арга хэмжээ хийж байгаа газрууд цөөнгүй байна.

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/8

Дэлхий даяар 1.440.000 гаран хүн халдварлаж 82.000 гаран хүн нас баржээ. Эдгэрсэн сайжирсан хүний тоо 300.000 гаран байгаа нь нас барагсдын тоотой харьцуулахад ойролцоогоор 4 : 1 харьцаатай байна. Цаашид ч нас барагсдын тоо нэмэгдэж 300.000 дөхөх байх гэсэн таамгийг одоогийн тооноос тооцож болохоор байна. 4/8-ний байдлаар (өмнөх өдрөөс) Халдвар авсан 5171(+351), Токио 1195(+79) Нас барсан 109(+1) Сайжирсан эдгэрсэн 1242(+31) ※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Өчигдөр онцгой байдал зарлаж өнөөдөр Токио хотын томоохон метроны буудлаар зорчиж өнгөрч байгаа зорчигчийн тоо өмнөхтэй харьцуулахад нээх ялгаагүй байна гэсэн мэдээ гарч байна зурагтаар. 2 сарын сүүлээс Дэнцү зэрэг томоохон компаниудын ажилтнууд дунд халдвар авсан хүн байгаа нь тогтоогдож remote work Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/7

Өнөөдөр ЕС Абэ онцгой байдал зарлахаар болсон. Зарлах цагийг орой 7 цагт байх гэсэн таамагтай байна. Онцгой байдал зарласнаараа хөл хорио тавина гэсэн зүйл байхгүй. Дэлгүүрийн барааны нийлүүлэлт хэвээр байна. Бүгд дэлгүүр орж хоосортол нь авч нөөцлөх хэрэггүй гэсэн мэдээ явж байна. Тэгсэн ч дэлгүүрт очиж оочирлоод байгаа л байдалтай байна. Онцгой байдал зарлахаар юу өөрчлөгдөх вэ гэхээр тухайн хугацаанд хуулиар хориотой байсан зарим нэг зүйлд өөрчлөлт орно. Түүний дотроос онцлох нь түр хугацаанд эмчилгээ үйлчилгээний газар байгуулахад хувийн эзэмшлийн газар, байр орон сууц, автомашины зогсоол зэргийг эзэмшигчийн зөвшөөрөлтэй эсэхийг үл харгалзан ашиглах юм. Онцгой байдал зарлах газар Токио, Канагава, Сайтама, Чиба, Осака, Хёого, Фүкүока гэсэн 7-н газар Хугацаа 2020/4/8 Read More …

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал технологи болон хандлага

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын 10-н том технологи 4дэх хувьсгалыг дэмжих технологийн талаар 2 хэсэгт хуваагдана. Бодит амьдралыг өөрчлөх технологи Био технологи(Biotechnology) Робот техник(Robotics) 3D хэвлэл(3D printing) Шинэ материал(New materials) Зүйлсийн интернет(Internet of things (IoT)) Энергийн хадгалалт, олборлолт, шилжүүлэлт Дижитал орчинг өөрчлөх технологи Хиймэл оюун ухаан(Artificial intelligence (AI)) Блокчейн аппликейшн(Blockchain applications) Шинэ тооцоолох технологи(New computational technologies) ? (Virtual and augmented reality) Био технологи(Biotechnology) Био технологи гээд бодоод үзвэл эрхтэн шилжүүлэн суулгах, хиймэл хөл, генийн өөрчлөлтөөр бүтээсэн ногоо зэргийг төсөөлж магадгүй. Эсвэл судлаач нь судалгааныхаа өрөөнд динозавр тэжээгээд тэр нь сүүлд Тираннозавр байсныг мэддэг гэх киноны хэсгийг ч төсөөлж байж магадгүй. Тэгэхээр бодит байдал болон хиймэл төсөөллийг салгаж авч үзье. Хэдийнээ Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/6

Онцгой байдал зарлахаар болж байна. 4/7-c зарлах байх гэсэн байдалтай байна. Хамрах хүрээ нь Токио, Чиба, Канагава, Сайтама гэсэн төвийн бүс Осака, Хёого(нэмэгдэх магадлалтай) 4/6-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 4570(+352), Токио 1033(+143)Нас барсан 105(+9)Сайжирсан эдгэрсэн 1203 (+9)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Өдрөөс өдөрт өвчилсөн хүний тоо нэмэгдэж өчигдөр Токиод 143 хүн өвчилсөн байна. 2 өдөр дарааллан 100 гаран хүн өвчиллөө. ЕС Абэ онцгой байдал зарлахаар болж байх шиг байна. Гэхдээ онцгой байдал зарласнаараа хөл хорио тавина гэсэн зүйл биш юм. Улсаас олгох тэтгэмжийн талаар ч нэлээн яригдах болов. Хүүхэдтэй айлд хүүхдийн тоогоор 10.000 иеэн нэг удаа олгох Нэг айлд нэг удаа 300.000 иен олгох(тодорхой шаардлага хангаж байвал) Read More …

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын хөдөлгөгч зүйл

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын эхлэлЗуун солигдох үеээс байдал өөрчлөгдөж ирсэн.Дахин хурдтайгаар хувьсаж эхлэсэн.Klaus Schwab “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал Давосын хурлын төсөөлж буй ирээдүй”гэдэг номондоо ингэж тайлбарласан байна.“Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал эхлэл нь дижитал хувьсгал суурь нь болж байна. Үүнийг тодотгож байгаа нь интернетийн өргөн хэрэглээ мобайл хэрэглээ sensor-н хэмжээ багассан, чадвар нь дээшилсэн, үнэ нь хямдарсан, AI, ML(Machine learning)”.MIT-н Erik Brynjolfsson, Andrew Paul McAfee багш нар энэ үеийг “Second Machine Age” гэж үзэж байгаа юм байна.Дижитал технологи нь цоо шинэ зүйл биш боловч шинэ аргаар ашиглагдаж байна.3 дах хувьсгальтай адил 4 дэх хувьсгал ч бидний амьдралыг сууриар нь өөрчилж байна.Харин яаж өөрчилж байна вэ? Аж үйлдвэрийн 4 Read More …

COVID-19-н Одоогийн байдлын талаар 4/5

Энэ өдөр Токиод бас 1 өдөрт халдварлсан хүний тоо урьд өдрүүдийг даван 3 оронтой тоо руу орлоо.118 хүн халдварлав. 4/5-ний байдлаар (өмнөх өдрөөс)Халдвар авсан 4217(+366), Токио 890(+117)Нас барсан 96(+1)Сайжирсан эдгэрсэн 1194 (+61)※Diamond princess хөлөг онгоцонд өвчилсөн хүний тоог оруулсан. Токиод халвар авсан 118 хүний 81 нь хаанаас ямар замаар халдвар авсан тодорхойгүй байна. Онцгой байдал зарлах хөл хорио тавих талаар хүчтэй яригдаж байгаа боловч ЗГ, Абэ ЕС одоогоор ямар нэг шийдсэн зүйлгүй байна. Одоогоор онцгой байдал зарлахгүйгээр тэсээд гарахаар байна гээд Эдийн засгаа илүүд үзэж байгаа бололтой. Дэлхийн эрүүл мэндийн газрын удирдлагын ахлах зөвлөхШибүя Кэнжи-гийн Нихон ТВ-д өгсөн ярилцлагаас харахад даруйхан онцгой байдал зарлан арга хэмжээ авахгүй бол халдвартай хүний Read More …